Slider

Эрхэм зорилго үнэт зүйл

Зорилго

Бидний эрхэм зорилго бол эх орныхоо байгалийн баялгийг нээн олборлож, нийгмийн баялгийг арвижуулж, улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулахын зэрэгцээ харилцагч захиалагчдын итгэлтэй түнш байж аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг бүрэн хангахуйц өрөмдлөгийн дээжийг чанарын өндөр түвшинд бүрэн авч ажиллах, геологи, хайгуул, өрөмдлөгийн салбарт Монгол улсдаа тэргүүлэгч зэргийн компаниудын нэг болох.

Зорилт

  • Өрөмдлөгийн бүхий л төрлөөр мэргэших, шинэ технологи нэвтрүүлэх
  • Томоохон орд газруудад өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Өрөмдлөгийн салбартаа тэргүүлэгч байх
  • Зарлага, болон сул зогсолт, эвдрэлийг хамгийн бага түвшинд байлгах
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
  • Байгаль орчин бодлого, стандартыг чандлан дээд зэргээр сахин мөрдөх

Уриа

Эх орон, Элгэн нутагтаа бид хайртай.

Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа

Манай компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангахын тулд Монгол Улсын хууль, тогтоомж, стандартыг сахин мөрдөж эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар хичээн ажиллаж байна.

Бид байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангахад онцгой анхаарч, тэдний эрүүл, тав тухтай, таатай орчинд амьдрах, амрах нөхцөлийг чухалчилсаар ирсэн. Мөн улирал бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хувийн хамгаалах болон, анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэглэсээр бүрэн хангагдсан. Өрмийн мастерууд болон туслах ажилтнууд, инженер техникийн нийт ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэднийг аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын байнгын сургалтад хамруулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлдэг. Мөн өрмийн болон автомашин механизмын эвдрэл гэмтэл, бүрэн бүтэн байдлыг нарийвчлан хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх механик, инженерүүд ажилладаг.